2010-11-28

Хүмүүс ХАЙРЛУУЛАХ гэж хорвоод ирдэг


Дээр нэгэн  сургамжит бичлэг олж уншаад, тэр үед нь оруулах гэж бодсон боловч  амжилгүй явсаар өдий ч хүрч, сая л орууллаа. Энэхүү бичлэгт хүн гэдэг амьтан хүн хүнээ хайрлахаас илүүтэйгээр хөрөнгө мөнгө, эд агуурсын төлөө өдрийн бодол шөнийн зүүд болон зүтгэж, түүнээс урган гаргах уур уцаар, үйл лай нь одоо цагт  ямар болоо вэ гэдгийг жишээ болгон өгүүлжээ. Бодож, тунгаах л зүйл… Доор өгүүлсүй:

Нэгэн эр машинаа өнгөлж байтал 4 настай хүү нь ирээд, газраас чулуу авсанаа машиных нь бөөрийг зурж гарав. Уур нь хүрсэн мань эр эрэг чангалагч түлхүүр гартаа атгаснаа ч үл анзааран хүүгийн гарыг маш олон удаа цохьжээ.

Эмнэлэгт аваачихад олон удаагийн хугаралтаас болж хүү бүх хуруугаа алдахаар болсон байлаа.

Хүү аавыгаа өвдөлт дүүрэн нүдээр хараад Ааваа миний хуруунууд буцаж ургах боловуу? гэж асуулаа. Аав нь маш их гэмшиж, юу ч дуугарч чадсангүй. Тэр машин руугаа очоод, машинаа маш олон удаа өшиглөв.

Хийсэн үйлдэлдээ харууссан аав машиныхаа дэргэд суугаад, хүүгийнхээ гаргасан зураасыг хартал ААВДАА ХАЙРТАЙ гэж бичсэн байлаа.

Сайхь эр дараагийн өдөр нь амиа хорлосон юм….

Уур болон хайранд хязгаар байхгүй, аль болох сэтгэл өвтгөхгүй, гэгээн сайхан амьдрал руу гишгэх гишгүүрийг нь сонгож байгаарай.

Эд юмс эдлүүлэх гэж, хүмүүс хайрлуулах гэж хорвоод ирдэг. Гэтэл өнөөгийн нийгэмд Хүмүүс нь эдлүүлж, эд юмс хайрлуулдаг болжээ.

эх сурвалж:Gegeen Mongol




1 comment:

  1. Сургамжтай сайхан өгүүллэг байна. 4 настайдаа бичээд сурчихдаг мундаг хүү юм аа :)

    ReplyDelete