2014-07-21

Well being


Бас л хэрэгтэй зүйлс. Олсоноо хуваалцмой.

1. Цагтаа ир. Тодорхой санагдаж магадгүй л дээ, гэхдээ өглөө хоцрох нь онцгүй сэтгэгдэл төрүүлэхээс гадна нийт ажлын өдөр урамгүй байхад нөлөөлдөг байна.

2. Гүн амьсгаа ав. Тийм ээ, гүн амьсгаа ав. Зарим хүмүүс ажилдаа яарч ирэн, яарч орон өдрийн турш эмх замбараагүй байдлыг үүсгэдэг.

3. 5 минут. Амьсгаа авсныхаа дараа өөртөө 5 минутын цаг гаргаж, тайвширч, өөрийгөө ажилдаа бэлтгэ.

4. Өдөр бүрийг шинээр эхэл. Өчигдрийн ажил, бичиг цааснуудаа эмхэлж дуусчихаад өнөөдрийн ажилдаа ор.

5. Өөдрөг бай. Сэтгэл санааныхаа байдалд анхаар. Таны сэтгэл санаа ажлын бүтээмж, бүр хамтран ажиллагсдын чинь бүтээмжинд хүртэл нөлөөлнө.

6. Өдрөө төлөвлө. Өглөө хийх хамгийн чухал алхмуудын нэг бол энэ. Ажлуудаа хуваарилж, хамгийн чухал хийх ёстой ажлуудаа тодотго.

7. Сэргэг бай. Хэдий та өглөөний хүн биш байж болох ч ажил дээрээ ухаан сэргэг байх ёстой. Ялангуяа удирдах түвшний хүн бол оюуны болон физиологийн хувьд сэргэг байж, ажилтнуудтайгаа харилцаа үүсгэх нь чухал юм.

8. Хамтран ажиллагсадтайгаа харилцаа үүсгэ. 5-10 минутын шуурхай нь өдрийг эхлэх сайхан арга юм. Үүгээр тухайн өдрийн зорилго, яаралтай мэдээ мэдээлэл, асуудлуудаа танилцуулах сайхан боломж болсноор багийн бүтээмжид сайнаар нөлөөлөх болно.

9. Ажлын байраа цэгцэл. Ажлын ширээгээ цэвэрлэж, зохион байгуулах өдрийн турш идэвхитэй байхад нөлөөлдөг байна.

10. Мэйлүүддээ бүү сатаар. Энэ бол хийхэд хамгийн хүндрэлтэй алхам юм. Ажилд ирэнгүүтээ мэйлээ шалгах хэрэггүй. Хэрэв шалгавал зөвхөн хамгийн яаралтай мэйлүүдэд хариу өг. Хэрэгтэй хэрэггүй мэйлүүдээ шалгах нь фэйсбүүкдэхээс нэг их ялгаагүй болж хувирдаг, хүмүүсийн явуулсан мэдээнүүдийг үзсэнээр таны анхаарал сарниж, сүүлдээ та төрөл бүрийн мэдээ мэдээлэл, сайтуудаар тэнэж буйгаа ойлгох болно.

11. Чухал дуудлага, мэйлүүдээ илгээ. Хэрэв тухайн өдөр яаралтай уулзах, харилцах хүмүүс байгаа бол өглөөд мэйл явуулсан нь дээр. Өдөр явуулбал өнөөдөртөө л хариу нь ирэхгүй байх магадлал бий.

12. Сэргэг толгойгоо ашигла. Ихэнхи хүмүүс өглөөд хамгийн сэргэг, тархи нь сайн ажилладаг гэж үздэг, тиймээс энэ үеийг ашигла.