2014-03-27

Та өөрөө 500 мянган долларын орлоготой баян хүн болж болно

Баян хүнтэй гэрлэх хүсэлтэй бүсгүйд J.P. Morgan-ы CEO-гийн өгсөн хариулт шуугиулж байна. Сонирхолтой л хариулт байна.



Америкийн нэгэн форум дээр залуу бүсгүйн тавьсан асуулт:

Ний нуугүй бичье л дээ. Би энэ жил 25 нас хүрнэ. Би маш хөөрхөн, хувцаслах мэдрэмжтэй гэж өөрийгөө боддог. Би жилийн 500 мянгаас дээш долларын орлоготой залуутай гэр бүл болмоор байгаа юм.

Намайг шуналтай гэж бодож магадгүй л дээ, гэхдээ л Нью-Йоркийнхны хувьд жилийн 1 сая доллар бараг л дундаж орлогод тооцогддог. Тиймээс би өөрийнхөө шаардлагыг өндөр гэж бодохгүй байгаа юм. Энэ форум дотор 500 мянгаас дээш орлоготой хүн байна уу? Ийм хүмүүс бүгдээрээ гэрлэчихсэн байдаг юм уу? Би та нар шиг баян хүнтэй гэрлэхийн тулд юу хийх ёстой вэ?


2014-03-25

Би монгол хүн

Зохиогчийг мэдэхгүй нэгэн шүлэг олсоноо хуваалцмой.

Би монгол хүн

Би - холын холоос нутгаа санаж гүйсэн хангал хүлэг
Би - хорвоод үнэнээ тайлагнахаар цахилж ирсэн бодьгал
Би - өргөн талын нүүдэлчдээс омгорхож тасарсан Монгол
Би - өргөө гэрийнхээ хоймортоо Голомтоо сахисан эр хүн

Хавирган сарны тоололд үнэний төлөө тулалдсан баатар
Хан Богд уулынхаа өвөрт хүйгээ цөгөлж түүх гэрчилсэн он цагийн хэлхээс
Манцуйндаа үнэгчлэх үрдээ эцэг нь болсон алдар
Маргааш хэмээх оньсгоны хариулт нь болсон таавар

Би - дээрээс орсон тундас, дээврээс унжсан мөс
Би - цасанд ойсон нарны цацраг, сартай зөрсөн үүрийн гялаан
Би - хаврын салхинд эрчээ авсан хуй
Би - ханш нээх улиралд хэнзэлж ургасан яргуй
Би - он цагийн эзэн, орон зайн бурхан...