2010-05-30

Амьдралд хэрэгтэй "Хамгийн"...

Удахгүй болох Эх Үрсийн Баярын мэндийг бүгдэд хүргэе! Ээжийгээ, эмээгээ, үр хүүхдүүдээ сайхан баярлуулаарай!



Мөн өөрийгөө болон бусдыг баяр баясгалантай, аз жаргалтай, амар амгалан байлгах "Хамгийн"  гол санаж авах зүйлсийг олж уншсанаа орууллаа.
  • Хамгийн хортой зуршил бол санаа зовох
  • Хамгийн сайхан баяр бол хүнд баяр хөөр өгөх
  • Хамгийн их хоосролт өөрийгөө хүндлэх сэтгэлээ алдах
  • Хамгийн том асуудал бол айдас
  • Хамгийн сайхан нойр бол оюун санааны амгалан байдал
  • Хамгийн их хүч бол хайр
  • Хамгийн хэрэггүй сэтгэлийн хөдлөл бол өөрийгөө өрөвдөх
  • Хамгийн дэгжин хувцаслалт инээмсэглэл
  • Хамгийн үнэтэй өмч шулуун шудрага зан
  • Хамгийн найдвартай сэтгэл урам зориг
  • Хамгийн хөнөөлтэй зэвсэг бол буруу үг яриа

Эх сурвалж
http://gegeen.wordpress.com/

2010-05-09

С Днем Победы


Хүн төрөлхтөний түүхэнд том, жижиг ялалтуудын үл мартагдах өдрүүд маш олон байдаг байх. Гэхдээ 1945-5-9 -ны өдөр бол маш их үнэ цэнээр (60 сая хүний алтан амь) хүн төрөлхтөнд өнөөдрийн өдрийг авчирсан, ёстой түүхэнд алтан үсгээр бичигдэх Ялалтын Баярын Өдөр гэж боддог. Тэгээд ч энэ өдрийг бүү мартаасай гэсэндээ Орос ах нар жил бүрийн 5 –р сарын 9 нд энэ өдрийг нижгэр тэмдэглэсээр ирсэн.

Энэ ялалтын баярын өдрөөр эгшиглэдэг “День Победы” гэж сайхан дуу байдгийг тэр тусмаа Монголчууд бид сайн мэдэх билээ. Энэ дууг сонсоход дотроос огшоод, үнэхээр ялсан ялагчийн “УРАА” цуурайтсан дуу гэж ийм л байдаг байх гэмээр тасархай дуу гэж боддогийн.

За тэгээд энэ сайхан дууг 1975 оноос одоог хүртэл дуулж байгаа Оросын алдарт дуучин Лев Лещенкогийн 35 жилийн өмнөх дуулснаар  нь орууллаа.

Бүгдэд ялалтын баярын мэнд хүргэе!