2014-06-24

Хөдөлгөөний ач холбогдол


Хөдөлгөөн хүнд ямар хэрэгтэй талаар мэдээлэл олсоноо хуваалцья, дараа эргэн санахад хэрэгтэй болмой.

Хөдөлгөөний дутагдал дэлхийн өвчлөлийн тэргүүлэх дөрөв дэх эрсдэлт хүчин зүйл бөгөөд дэлхий даяарх үхлийн 6%-ийг эзэлж байна. Түүгээр ч үл барам хөдөлгөөний дутагдал нь хөхний болон бүдүүн гэдэсний хорт хавдрын гол шалтгааны 21-25%, чихрийн шижингийн 30%, зүрхний ишемийн өвчин үүсгэхэд 30% эзэлдэг бөгөөд мөн артерийн даралт ихдэх өвчин, ясны сийрэгжил, үе мөчний өвчнүүдийн гол шалтгаан болж байна

Иймээс тогтмол хөдөлгөөнтэй байх нь эрүүл мэндийг сайжруулах, өвчлөх, цаг бусаар эндэх эрсдэлийг бууруулах ач холбогдолтойгоос гадна физиологийн төдийгүй хувь хүний сэтгэл зүйд эерэг нөлөөг үзүүлдэг.

Хөдөлгөөн нь хүний сэтгэл зүйд эерэгээр нөлөөлж улмаар зүрхний үйл ажиллагаа, цусны эргэлтийг сайжруулж, зүрхний цусан хангамжийг нэмэгдүүлэн эргэлдэх цусны хэмжээг нэмэгдүүлдэг бол нөгөө талаас триглицерид болон нийт холестриний хэмжээг бууруулдаг. Түүнчлэн сэтгэх, анхаарлаа төвлөрүүлэх чадвар, өөрөө өөрийгөө хүндлэх, өөртөө итгэх итгэл нэмэгдэж, гутрал ба хямралд өртөх эрсдэл нь багасдаг байна.

Тогтмол хөдөлгөөний ач холбогдол нь:
Ø  Тулгуур хөдөлгөөний эрхтэн тогтолцооны хөгжлийг дэмжих
Ø  Биеийн жинг хэвийн байлгах
Ø  Эрч хучтэй, эрүүл чийрэг болгох, хэт ядрахаас сэргийлэх
Ø  Цусан дахь нийт холестрин, триглицеридыг бууруулах
Ø  Артерийн даралт ихсэх эрсдэлээс сэргийлэх, даралт бууруулах
Ø  чихрийн шижин өвчний Н-р хэлбэр, зүрхний титэм судасны өвчин, шигдээс, бүдүүн гэдэсний хорт хавдараар өвчлөхөөс сэргийлэх
Ø  Сэтгэл гутрал, бухимдал зэрэг сэтгэцийн хямралд өртөх эрсдэлийг бууруулж, сэтгэл зүйн өөдрөг, сэргэлэн цовоо, идэвхтэй байдлыг бүрдүүлэх
Ø  Булчингийн хүч тэсвэрийг сайжруулах
Ø  Булчин үе мөчийг уян болгох
Ø  Хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулах
Ø  Гэмтэлээс сэргийлэх
Ø  Биеийн дархлааг сайжруулах
Ø  Нас баралтын эрсдэлийг бууруулах
Ø  Дасгал хөдөлгөөний үр дүнд эд эс хүчил төрөгчөөр баяжина, бодисын солилцоо сайжирч, цусны эргэлт идэвхжинэ, булчин чанга, уян хатан, хүч чадалтай, үе мөчний хөдөлгөөн чөлөөтэй болно. Мөн хоолны дуршил нэмэгдэх, өдрийн ажил, амьдралын ядаргааг арилгах. нойр гүн болох, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн сайжрах, мэс заслын шарх амархан эдгэх г.м таш олон сайн талтай
Ø  Бодисын солилцоо 30 наснаас хойш 10 жил тутам 10%-иар буурч, 35 наснаас мэдрэлийн эс өдөрт 10-13 мянган ширхэгээр үхдэг. Харин 10 м/мин хурдтай 3 км явган явахад бодисын солилцоо 3-4 дахин нэмэгдэж, мэдрэлийн эсийн хорогдол 3 дахин багасдаг.

Ø  Нэг өдөр сонин уншихгүй бол соёлоос 1000 өдөр хоцрохтой адил 1 өдөр дасгал хийхгүй бол нэг өдрөөр хөгширнө