2009-10-18

“Болор толь 2.0” толь бичгийн програм

Танд англи хэл сурах шаардлага байгаа юу? Хэрэв байгаа бол энэхүү толь бичгийн програм бага ч гэсэн танд тус болох болвуу хэмээн бодож байна.



Одоогоос 3 – 4 жилийн өмнө VB.NET –ийг орхиод C# дээр шинээр хийх системийнхээ кодыг бичих шаардлага гарч байсан юм. Тэр үед C# -ийн кодчлолын онцлог болон түүний функц, процедуруудтай богино хугацаанд танилцах зорилго урган гараад ... Зүгээр нэг танилцах биш танилцангаа нэг жижиг програм хийчихье гэж бодоод хийсэн програм нь энэхүү “Болор толь” гэсэн толь бичгийн жижиг програм юм.

Энэхүү толь бичгийн програмыг маань ашиглаж үзсэн зарим найзууд интернэтэд байрлуулаач гэж хүссэний дагуу бүгдэд ТАТАЖ АВАХ боломжтойгоор байрлууллаа. 


Програмын зарим боломжуудыг дурдвал:
  1. Англи, монгол гэсэн сонголт хийлгүйгээр аль альнаас нь шууд хайлт хийнэ
  2. Babylon –оос хайлт хийх боломжтой. (интернэтэд холбогдсон үед)
  3. Үг тогтооход дөхөм болохоор үг, өгүүлбэрүүдийг санамж байдлаар харуулдаг
  4. Тогтоох үгийг толь бичгээс шууд нэмэхээс гадна, өөрийн хүссэн үг, өгүүлбэрийг санамж болгон нэмж болно.
  5. Тогтоох үгийн харагдах хугацааг хэрэглэгч өөрөө дурын байдлаар тохируулах боломжтой.
  6. Хуулалт хийсэн (copy) үгийн орчуулга автоматаар харагдах боломжтой.
  7. Үг хайлтыг хийхэд хялбар буюу Ctrl + F1 (control товчийг F1 товчтой хамт)  дарвал хайлтын цонх нээгдэж дахин дарвал хаагдана.
  8. Дэлгэцийн өнгө, үсгийн фонтыг хэрэглэгч өөрөө дурын байдлаар сонгох боломжтой.

      Програм суухын өмнөх шаардлага:
      1. Програм ажиллах үйлдлийн систем: Windows XP, Windows Vista, Windows 7
      2. Хэрэв таны үйлдлийн систем Windows XP бол програмыг суулгахын өмнө Microsoft .NET Framework Version 2.0 –ыг суулгасан байх шаардлагатай!

        Програмын зарим дэлгэцүүд:


        Хайлт хийх цонх



        Үг тогтоох санамж үгсийн цонх




        Хуулалт хийсэн (copy) үгийн орчуулга



        PS: Өөрийнхөө сэтгэгдлийг үлдээвэл танд талархах болно.

        4 comments:

        1. hi Unuruu,

          naiz ni unuudur l chinii blog ruu orj bn. Ih saihan blog boljee. Ene dictionary-iin buyanaar naiziih ni helnii medleg ovoo deeshilj bgaa shuu. Uchir ni hereglehed uneheer hyalbar. Bi lav urid ni iim hyalbar dic haraagui. Chamd ih bayarlaj yavdag shuu. Amjilt husye. Odoo "Copy" bish mouse over bolgochuul hehe. Aimaar davarch bnu. Hun gej amitan ulam l zalhuu bolood bhiimdaa.

          BR,
          Lhaagii

          ReplyDelete
        2. Гайхамшигтай, би ажлын компьютер дээрээ 2 билүү 3 жилийн өмнө суулгаж ашиглаж эхэлсэн. Ажлынхандаа хүртэл линкийг нь зааж өгч байсан. Дээр сэтгэгдэл бичсэн Лхаагийгаас мэдэж авч байсын өнөөдөр ч гэсэн дүүгийнхээ компьютер дээр татаж өгч байна. Хүнд хэрэгтэй буюунтай бүтээл байгаамшүү баяраллаа

          ReplyDelete
        3. ene dotnetfx.exe g zaaval suulgah shaardlagatai ymuu zuger l setup iin taniulah geheer aldaa zaagaad bdag ushuu delegrengui zaagad ugch bolohu

          ReplyDelete
        4. Hi,

          Win7, Win8 бол заавал суулгах шаардлагагүй. WinXP бол заавал суулгах шаардлагатай.

          BR,
          Unuruu

          ReplyDelete