2011-10-23

Инээж чадахгvй бол мухлаг бvv нээ


"Монголын авьяаслаг бизнесменүүдийн нууц" номноос оруулав.

Сэрээнэндагвын СЭРГЭЛЭН

Техник, технологийн дэвшлийг ашиглаж чадсан энэ авъяаслаг бизнесмэн "МОНХАНГАЙ ГРУПП"-ыг vvсгэн байгуулжээ. Тvvний мэдэлд "Миний дэлгvvр" супермаркетуудын сvлжээ багтдаг. "Уол март" супермаркетуудын сvлжээг vндэслэгч нэрт биэнесмэн Сэм Уолтон "10 апхамын хууль"-ийг ажилтнуудынхаа дунд нэвтрvvлсэнээр єндэр амжилтад хvрсэн гэдэг. Уг хууль нь маш энгийн. Vйлчлvvлэгч 10 алхэм ойртоход л єєдєєс нь инээмсэглэн угтах ёстой. 

Тэгвэл "Миний дэлгvvр" супермаркетын сvлжээг vндэслэгч С.Сэргэлэн "Инээж чадахгvй бол мухлаг бvv нээ" гэсэн Кvнзийн сургаалийг ажил хэрэгтээ мєрдлєг болгохоор томоор бичиж хадсан байдаг. Дэлгvvр бол дєрвєлжин хайрцаг юм шиг атлаа маш том нийгмийн харилцааны хэрэглvvр гэж ярих энэ эрхэм Монголын хамгийи авъяаслаг бас оюунлиг бизнесмэн гэж хэлэгдэх бvрэн vндэстэй. 

Бэлэн мєнгєний хомсдол нvvрлэсэн 90-ээд оны эхээр Бєєний тєв нээж, гэрээт дилєрийн vйлчилгээг Монголд анхлан нэвтрvvлсэн нь сvлжээ дэлгvvрvvдийг бий болгох нєхцєлийг бvрдvvлсэн юм. Тэр супермаркетын сvлжээнvvддээ сvvлийн vеийн дэвшилтэт технологийг ашигласнаараа vргvй зардлыг багасгаж, цаг хэмнэх, бараа тасалдахгvй байх, орлого зарлагаа цаг тухайд нь тооцох гээд олон зvйлийг хялбарчилсанаар бусад єрсєлдєгчдєєсєє хол тасарчээ. Энэ нь тєв офис шилэн кабель ашиглаж бvх дэлгvvрээ хянана гэсэн vг. Тєв компани дээр арслантай авдар шиг лут том процессор бvхий хэд хэдэн компьютер байх агаад vvгээр дамжиж 100 шахам ажилтан комльютерийн ард сууж дэлгvvрт зарагдаж буй бараа бvрийг нэр тєрлєєр нь ялгаж салган гvйлгээг нь хянаж байдаг. Єєрєєр хэлбэл, элсэн чихэр хэдэн килограмм vлдсэнийг худалдсаныг тєв дээр мэдэх учраас агуулахаас шууд л тэр дэлгvvр рvv ачигдана. 

1993 онд хотын захад ганцхан дэлгvvртэй байсан С.Сэргэлэн 2005 онд 50 дэлгvvртэй болчихсон байсан гэдэг. Бизнесмэн хvн тэнэг байж болно. Харин донгио байж болохгvй" гэж ярьдаг С.Сэргэлэн vе vе огцом шийдвэр гаргах нь бий. Ямар сайндаа л ганцхан єдрийн дотор 750 хvн ажлаас иь халж байхав дээ. 

Тvvнийг ясны бизнесмэн гэдгийг ойлгоход тун амархан. Чанд хатуу сахилгатайгаараэ алдартай Оросын КГБ-гийн сургуульд сурч байхдаа няравтайгаа хуйвалдаж цэрэг цамц вьетнамуудад зардаг бэйсан гэдэг. Хэрвээ тэр мэргэжлийн тагнуулч байгаэгvй бол баригдаж, сургууль соёлоосоо хєєгдєх байсэн биз. 

Алдарт Сэм Уолтон "Уол март"-аа хотын захаар байршуулдаг бол С.Сэргэлэн хvн ам шигvv суурьшсан хэсгvvдийг сонгон байршуулж єєрийн орны онцлогт тохируулж чаддаг. Тиим ч тансаг бус єрєєнд єдєржин компьютер ширтэж суух энэ эр нэг их нээлттэй хvн биш юм шиг санагддаг. Гэхдээ "Ажил хийж байгаа хvмvvсийг харъя гэвэл "Монхангай" группээр шагайх хэрэгтэй" гэж нэгэн бизнесмэний хэлсэнчлэн тэнд ганц хором ч сул зогсох хvнгvй. Чухам л энэ бvхэн тvvнийг ярихаасаа хийх нь илvv гэдгийг тодотгоод байгаа юм. 

"Монхангай"групп"-ыг vvсгэн байгуулагч Сэргэлэн 1965 онд Сэрээнэндагвын ууган хvv болон мэндэлжээ. Аав нь барилгын инженер, ээж нь эм зvйч. Тэр євєє дээрээ єссєн бєгєєд бараг л мэдээ орсон цагаасаа шатар тоглож сурсан байдаг. Рентгений эмчээр ажиллаж байсан євєє нь тvvнийг уугуул нутаг болох Архангайтайгаа холбож єгсєн тєдийгvй долоон vеэ мэддэг болгож єсгєсєн гайхалтай хvн байжээ. С.Сэргэлэн орос цэцэрлэг, 23-р сургууль, Москвад Аюулаас хамгаалах хорооны дээд сургууль тєгссєн гээд бодохоор орос "школ"-той нэгэн гэдэг нь ойлгогдох байх. Тэр дунд сургуульд байхдаа зожигдуу, томоотой, шатар тоглож чєлєєт цагаа єнгєрvvлдэг хvvхэд байв. 

С.Сэргэлэн томоотой боловч бусдын дор орохыг vзэн яддаг хор шартай хуvхэд байсан нь нэгэн явдлаас тодхон харагдана. 9-р анги тєгссєн зунаа хєдєлмєр зусланд очоод байтал тэндхийн атаманууд тэднийг зодож дээрэлхэх нь тэр. С.Сэргэлэн ба тvvний нєхєд тvрэмгийлэгчдийн эсрэг ариун дайн зарлаж нударга зєрvvлсэнээр хариугаа хэтрvvлж аван шvvхийн хаалга татаж тэнсэн харгалзах ял сонсчээ. Ингээд хєдєлмєр зуслангаас хєєгдсєн тэр єєрийгєє хєдєлмєрєєр "хvмvvжvvлэх"-ээр Барилгын цэргийн 152-р ангид бетон цутгах ажлыг 45 хоног хийгээд 1200 тєгрєгний цалин авсан нь сайдын пvнлvvтэй эн тэнцvv мєнгє байв. Их мєнгє атгасан хvv 48-ын чихэр нэг кг-ыг ганц шил архитай аваад аавдаа єгч магнайг нь хагартал баярлуулж байсан аж. Єндэр цэлин авсан хvvгээ хувцаслахаар Урт цагааны оёдлын тасагт 300 тєгрєгєєр костюм захиалахад мастер эцэг, эх хоёрыг нь Хvvхдэээрхлvvллээ"гээд зэмлэж байсан нь тvvний санаанаас гардаггvй. Уг мєнгийг тvvнд эцэг, эх нь єєрєє зарцуулах эрх олгосноос С.Сэргэлэн ганган амьтан болж хувирчээ. 

1984 оны хавар 10-р ангиа тєгсєх боллоо. Сурлагаараа манлайлагчдын нэг байсан боловч тэнсэн харгалзах ял сонссон болохоор гадаадын сургуульд орох нь эргэлзээтэй болжээ. Тиймээс тэр ЗХУ-ын Аюулаас хамгаалах хорооны (КГБ) дээд сургууль буюу тагнуулчийн мэргэжлийг сонгожээ. Уг сургуульд явахын тулд хоёр жил цэргийн алба хаадаг хуультай. Мань эр ч vvнээс огт няцалгvйгээр хил дээр хоёр жил алба хаагаад сургуульдаа явсан юм. Цэрэгт эрчvvдтэй харьцаж суран тэсвэр хатуужил, эр зоригийн хvмvvжил олсон нь ойлгомжтой.

С.Сэргэлэн наймааг ёстой л баруун, солгойгvй хийдэг байв. Комиссын дэлгvvрийн vvдэн дээр зогсч байгаад наймаачин оросуудтай танилцаж утас, хаягийг нь авна. Тvvнийг наймаачин гэдгийг хэн ч мэддэггvй боловч С.Сэргэлэнгээр дамжигдан олон наймаа явагдана. Комиссын дэлгvvрийн худалдагчтай танил болохоор Монголоос очсон барааг заруулж, эргээд хямдхан бараа авчихна. Мєн вьетнамуудтай наймаа их хийдэг байжээ. С.Сэргэлэн сургуулийнхаа хувцасны няравтаи дотно танилцаж "гартаа" оруулсанаар бага размерын цэрэг цамц авч вьетнам оюутнуудад боломжийн vнээр зарчихна. Сардаа 30 цамц єлхєєн зарчихдаг байсан нь 90 рублийн стипендээс хамэагvй єндэр ашиг єгдєг байсан гэдэг. Магадгvй энэ нь єнєєгийн гэрээт дилерийн бизнес эрхлэхийнх нь vндэс байсныг vгvйсгэх аргагvй. Тvvний зоримог зангийн илрэл нь каратэгээр хичээллэж КГБ-гийн бvх сургуулиудын аварга болсоноос тодхон харагдана. 

1990 онд сургуулиа "онц" тєгсч улаан диплом євєртєлсєн залуухан "тагнуулч" Монголдоо ирлээ. Монгол улс дэндvу олон "тагнуулч" бэлдээд ажлын байр хомсхон болчихсон байсан учрэас С.Сэргэлэн уухайн тас иргэний чиглэлээр ажиллахаар шийдэж намар нь Гадаад хэлний дээд сургуульд англи хэлний багшаар оров. Ажлынхаа чєлєє заваар орчуулгын товчооноос материал авч орчуулдаг байсан учраас мєнгєєр тасрахгvй. Нэг єдєр банкны материал орчуулах болтол ойлгодоггvй гэнэ. Тэгээд аавынхаа найзаар дамжуулан банкны мэргэжилтэй нэгэн залуу дээр очсон нь О.Чулуунбат байжээ. Гэтэл уг материалыг О.Чулуунбат орчуулгын товчоонд єгсєн болж таарав. Тэр О.Чулуунбаттай танилцсанаар Монголбанкны Гадаад харилцааны хэлтэст ажиллахаар болжээ. 

Тэр vеэр монголчуудын олонх нь ганзагын наймаа руу хошуурч, vндэсний хєрєнгєтнvvд тєрж эхэлсэн учраас мань эр ч бизнес эрхлэхээр шийдэн хоёр найзтайгаа хамтран "Хангай" нэртэй хоршоог байгуулав. "Хангай" хоршоонд тvvний багын найз, єдгєє "Жаст"-ын захирал Ш.Батхvv ч багтсан гэдэг. "Хангай" хоршооныхон бизнесийнхээ гарааг ганзагын наймаагаар эхэлсэн боловч єєрсєддеє тохирохгvй гэдгийг ойлгоод арай еєр аргаар бизнес эрхлэхээр шийджээ. Олигтойхон ч бизнес хийж амжаагvй шахам "Хангай" хоршооны гурван найз мєр мєрєє хєєж С.Сэргэлэн ганцаарэа vлдсэн билээ. Тэр энэ тухайгаа "Би сахилга бат муутай, удирдан зохион байгуулах авъяас сул учраас найзуудтайгэа таарч тохироогvй" гэж илэн далангуй ярьсан удаатай. 

Ингээд С.Сэргэлэн тамга тэмдгээ гурван сая тегрєгний зээлтэйгээ "євлєн" хоцорлоо. Тэр Монгол орон даяар бэлэн мєнгєний хомсдол нvvрлээд байгааг "ашиглах"-аар шийджээ. Vvн дээр С.Сэргэлэн vнэхээр ухаантай ажиллаж чадсан байдаг. Тухайн vедээ дэлгvvрvvд хоосрон олон тооны жижиг лангуу турээслэгчид бий болсон байсан. С.Сэргэлэн тусламжаар ирсэн хvнсний барааг "Разноимпекс", "Хvнстех" зэрэг компаниудэас их хэмжээгээр авч сохор зоос ч нэмэлгvй яг vнээр нь лангуунууд эзэмшигчид болоод дэлгvvрvvдэд єгєх болжээ. "Ашиг нь хаана байна вэ?" гзж та бодох байх. Хамгийн гол нь бараагаа бэлэн мєнгєєр єгнє. Ингэснээр данснаас бэлэн мєнгє гаргаж 10 хувийн ашиг олох санааг тэр сэдэж чаджээ. С.Сэргэлэн Монголбанкинд ажилласнаараа орчуулагч байсан учраас гадаадын банкирууд болон бизнесмэнvvдтэй дотно танилцсан нь ойлгомжтой. Тэднээс бизнесийг дэс дараалалтай хийж, шунахгvй байх, тогтмол бага ашгийн тєлєє ажиллах гээд олон зvйлийг сурсан аж. 

С.Сэргэлэн мєн Монголын анхны бєєний худалдааны тєвийг байгуулжээ. Компаниудаас авсан бараагаа дэлгvvрvvдэд бєєндєєд бэлэн мєнгє гаргаж нєгєє л 10 хувийн ашгаа хийнэ. Тvvнийг бєєний тєв байгуулсан хэрнээ vнээ нэмэхгvй байсан учраас ашгаа хаанаас олдог байна аа? хэмээн хvмvус гайхдаг байсан гэдэг. С.Сэргэлэн дандаа л шинэ зvйлийг сэдэж, анхдагч болсон сэргэлэн эр. Тэрбээр анхны гэрээт дилерийн vйлчилгээг бий болгосон билээ. 1993 онд Дарханы гурилын vйлдвэрийн гэрээт борлуулагч болсоноор єндэр ашиг олох замыг нь тєр єєрєє зааж єгсєн инээдтэй явдал болж байв. Тэр vеэр орон даяар гурилын хомсдолд ороод байсан учраас Хотын дарга Ц.Баасанжав бизнесмэнvvдийг хvлээн авч уулзаад гурилын vнийг хєєргєдєхгvй байхыг хvсч, тодорхой vнэ тогтоож єгсєн нь "Хангай" хоршооны vнээс 10 хувь єндєр байсан гэнэ. Мэдээж уухайн тас vнээ нэмэлгvй яахав. Энэ маягаар гэрээт дилер,бєєний худалдааны тєвєєсєє сардаа дор хаяад 16 сая тєгрєгний цэвэр ашиг олох болжээ. "Тvvний толгой яг л компьютер шиг ажилладаг" гэж олон хvн ярьдаг юм билээ. Vнэхээр ч тэр єєрт хэрэггvй зvйлсээ толгойноосоо арчиж хаядаг учраас тэр бvр эргэж санах нь ховор. 

Тvvнд архины бизнес ашигтай нь мэдрэгдсэн учраас энэ зах зээл рvv нэвтрэхээр шийджээ. "Хангай" хоршооных нь нэр давхардсан учраас "Монхангай" компани болгон єєрчилж, 1996 онд гэрчилгээгээ авлаа. "Спирт бал бурам" компанийн "Хараа" архины гэрээт борлуулагч байсан учраас хэрхэн яаж борлуулахаа сайн мэдэж байв. Гэхдээ тэр архины vйлдвэр байгуулж мєнгє, цаг, хvн хvч, хєдєлмєр vрэхийг хvссэнгvй. "Спирт бал бурам" болон бусад vйлдвэрvvдэд захиалга єгч "Монхангай" архийг vйлдвэрлvvлэх боллоо. "Монхангай" нэгэн уе борлуулалтаараа тэргvvлж, "АПУ"-тай л єрсєлдєж байсэн. Мєнгийг ч их хэмжээгээр олсон нь ойлгомжтой. С.Сэргэлэн архины бизнестээ нэгэн томоохон сурталчилгааг ерээд оны сvvлчээр хийсэн юм. "Гурван-Од" компанид vйлдвэрлvулсэн архи нь эвгvй амт, vнэртэй болсон учраас 5000 шил архийг хэвлэлийнхэнийг байлцуулан устгасан билээ. Энэ нь нэг талаасаа реклам мэт боловч нєгєєтэйгvvр эвгvй амттай архинаас болж "Монхангай"-н нэр хvнд унаж, зах зээлээ алдах эюул нvvрлэсэн аж. Ингэж "Монхангай" архи зах зээлээ эргvvлэн авч чадсан тєдийгvй борлуулалт нь ч их хэмжээгээр єссєн гэдэг. Энэ нь тvvнийг маркетингийн єндєр мэдрэмжтэйг харуулж байгаа юм. 

Уг компанийн хамгийн гол бизнес нь "Миний дэлгvvр" супермаркетын сvлжээ. 1993 онд Чингэлтэйд гурван сая тєгрєгєєр дэлгvvр худалдаж аваад зарлагаа гурвэн сарын дотор нєхсєн учраас сvлжээ байгуулах ажилд шамдан оржээ. Маш богинохон хугацаанд буюу 2005 он гэхэд дэлгvvртэй болсон юм. Дэлгvvр бол маш эрсдэлтэй салбар. Ер нь бизнесийг хууль журмын дагуу л явуулж чадвал аяндаа болдог билээ. Тухайлбал, "Миний дэлгvvр" сvлжээний бараа бvтээгдэхvvн ямагт хямд байх ёстой гэсэн зарчмыг баримталдаг. Энэ ч утгаараа жил бvрийн хавар Засгийн газраас махны vнийг хєєргєдєхгvйн тулд нєєцийн махыг борлуулах болдог. Vvний 70 хувь нь "Миний дэлгvvр" сvлжээгээр борлуулагддаг нь хэрэглэгчдэд итгэл тєрvvлэх, нєгєєтэйгvvр томоохон сурталчилгаа болж єгдєг давуу талтай. С.Сэргэлэн "Дэлгvvр гэдэг дєрвєлжин хайрцаг биш. Нийгмийн харилцааны асар том суваг" гэж ярьдаг юм. Тэгээд ч жижиглэнгийн борлуулалт бол улс орны стратегийн асуудал байх ёстой гэж уздэг. Энэ дашрамд сонирхуулахад "Монхангай групп-ын сvлжээ дэлгvvрvvд "Миний дэлгvvр" гэж нэрлэгдэх болсон нь тун ч санамсаргvй явдлаас vvдэлтэй аж. Дэлгvvрvvдийнхээ хаягийг шинэчлэх болоход нэг ажилтан нь "Хvнсний дэлгvvр" гэсэн хаяг барьчихсан орж ирэхээр нь С.Сэргэлэн "Чи ийм балай юм бичиж байхаар нэртэйгээр нь "Миний дэлгvvр" гээд биччихээч" гэснээр "Миний дэлгvvр" цаашлаад "Миний зах", "Манай дэлгvvр", "Миний дєт дэлгvvр", "Бидний дэлгvvр" гэсэн нэрvvд урган гарсан тvvхтэй. 

Тэрбээр дэлгvvрvvддээ энхаарлаа хандуулж, vйлчлvvлэгчдийг хямд vнээс гадна эелдэг зангаар татах гээд бvхнийг сургахыг хvсч байлаа. Энэ хэрээр архиныхаа чанарт анхаарал хандуулах нь суларч, хяналтаа алдаж эхэлсэн учраас согтууруулах ундааны бизнесээ зогсоов. Гэхдээ дэлгvvрээ єргєжvvлж, бас хєгжvvлж чадсаны vр дvн нь 35 мянган нэр тєрлийн бараа, бvтээгдэхvvн борлуулж байгаагаас харагдана. Мєн С.Сэргэлэн єнєєдрийн байдлаар зарагдаж байгаа бараа, бvтээгдэхvvнийхээ vнийг 10 хувиар буулгах боломж бийг харж, энэ чиглэлээрээ ажиллаж байна. Энэ нь єєрсдєє импортлох, хамгийн гол нь єєрсдєє хийхэд л байгаа юм. Ер нь ганцхан Монголдоо ч vйлдвэрлэх бус хямд ажиллах хvч ихтэй Хятадад vйлдвэрлээд Монголдоо оруулж ирэх, цаашлаад Орос руу гаргах гээд санаж сэдэж байгаа ажил олон. Хятадын Юнань мужид л гэхэд зуун настыг тариалан бvтээгдэхvvн vйлдвэрлэж эхэлжээ. Мєн "Бємбєєлэй" нэрийн брэнд бий болгож, хэрэглэгчийг татах аргуудыг хийсэн нь ч хожсон аж. 

С.Сэргэлэн "Бизнесийн хамгийн гол баялаг бол хvн" гэж боддог. Тиймээс нэн тэргvvнд хvмvvсээ сургах хэрэгтэй гэж vздэг. Тvvний бодлоор чадалтай хувь хvн байсан ч нийгмийн харилцаанд орж, бизнес хийгээд эхлэхээр хєлєє олохгvй явдал гардаг гэнэ. Тэднийг л ажил болоод нийгэмд бэлдэж єгдєг аж. "Монхангай групп"-ын хувьд 700 ажилтан нь хоорондоо маш их харилцан хамааралтай байж ажил нь урагшилдаг. Тэднээс дор хаяад л "Мicrosoft-ын программ дээр ажиллах чадвартай байхыг шаардана. Ер нь тус компанид ажиллаж байгаа хvмvvс Барууны корпорациудын тvвшинд л ажилладаг гэж ам бардам хэлсэн нь нэгийг єгvvлнэ. Тvvний удирдаж буй "Миний дэлгvvр" сvлжээ доод vнэ, дээд чанарыг эрхэмлэдэг. Заримдаа бvр vйлдвэрийнх нь vнээр зарах нь бий. "Ашиг нь хаана байна вэ?" гэсэн асуулт гарах нь зvйн хэрэг. Vvнд тэр "Vйлдвэрлэлийн єртгийг бууруулах" гэж хариулна. Энэ нь ирэх сардаа тодорхой тооны барааг vйлдвэрлэгчид захиалсан тохиолдолд цаадуул нь vнээ буулгах шаардлага гардаг гэнэ. Ингээд л гvйцээ. Эрэлт нь тодорхой байхад нийлvvлэлтээ хямдхан хийхээс ямар ч vйлдвэрлэгч татгалзахгvй гэсэн vг. Ингэснээрээ 380 vйлдвэрлэгч болоод импортлогч компанийн барааг доод vнээр зарж чаддаг юм. Уншигч та хямд vнэ биш доод vнэ гээд байгааг анзаарч байгаэ биз ээ. С.Сэргэлэн "Бизнесийн мєн чанарыг ойлгох хэрэгтэй" гэж ярьдаг. Энэ нь цаг ямагт єєрчлєлт, шинэчлэлт хийснээр бизнесээ углуургаар нь, vндсээр нь єєрчилж чадна гэсэн vг. Ингэснээр бизнес нь амь бєхтэй оршиж, урт наслана. Сvлжээ дэлгvvрийн менежерvvд итгэлтэй хvмvvсийг ажилд авах эрхээр хангагдана. С.Сэргэлэн захирлууддаа ганцхан зvйлийг захидаг. "Алдаа гаргахаас айж болохгvй. Гэхдээ мухар нvхэнд орж болохгvй". Мухар нvх гэдэг нь эхэндээ ашигтай юм шиг явж байснаа цаашаагаа явахаа болино гэсэн vг аж. Хамгийн гол нь алдаан дээрээ суралцах хэрэгтэй. 

Тvvний хувьд хєгжил хєдєлгєєн минут, секундээр хэмжигдэж байдаг. Тиймдээ ч техник, технологийн дэвшлийг ашигласнаар хєгжлєєс хоцрохгvйгээр цаг хэмнэж, хєдєлмєрєє хєнгєвчилж чаддаг. Шилэн кабель эшигласнаар тєвєєсєє бvх дэлгvvрээ хянаж удирдана. Vvнийг маш энгийнээр тайлбарлах гээд vзье. "Монхангай" группын тєв дээр бараг зуугаад хvн компьютерийн ард сууж ажиллана. Тэд бараагаа тєрєлжvvлэн хянадаг. Уг компьютер аль нэг дэлгvvрийн кассын машинтай холбогдсон байна. Тэгэхлээр ямар бараа vлдэгдэлтэй, ямар бараа дуусч буйг худалдагч бус тєв дээр мэднэ гэсэн vг. Ингэснээр бараа нь дуусах дєхєхєєр хотоор сvлжилдэн давхих машинуудын аль нэг нь хэрэгцээтэй барааг дуусахаас ємнє хvргээд єгєх нь тодорхой. Дэлгvvрээс "Тиим бараа дууслаа" гээд утсаар ярих шаардлагагvй. Нэгэнт кассаа хянаж чадсан тохиолдолд эрсдэл бага гарна. "Яг ийм зохион байгуулалттай дэлгvvр "Миний дэлгvvр" сvлжээнээс єєр байхгvй" гэж тэрбээр ам бардам хэлнэ лээ. Тєв дээрээ суугаа хvмvvсээ тэр оюунлиг байхыг шаардаж, тэр чинээгээрээ сургадаг. Vнэхээр ч тэд зєв тооцоолж, анализ хийж чадсанаараа бизнест цаг хэмнэж, ашиг орлогоо єндєрсгєж байгаа юм. Єєрєєр хэлбэл, хєгжиж байгаа нь харагдах болно. Тиим ч учраас С.Сэргэлэн "Дэлгvvрийн менежер хvн нярав байх ёсгvй" гэж хэлдэг. 

Дашрамд сонирхуулахад, алдарт Сэм Уолтоны "Уолл март"-ын компьютерийн систем нь хvчин чадал, боломжоороо зєвхєн "Пентагоны компьютеруудын дараа ордог гэж яригддаг. Тэгвэл "Монхангай"-н компьютерийн систем Монголдоо толгой цохих нь дамжиггvй. Энэ бvхний тулд "Монхангай" жилдээ 30-аад хvнээ тогтмол гадаадад явуулж сургалтад хамруулдаг. С.Сэргэлэн "Бид юу дутуугаа ч мэднэ. Бас юунд хvрэхээ ч мэднэ" гэж хэлдэг. Vvнийг тайлбарлах нь илvvц байх. Ємнє нь дэлгvvрийн нягтлан хэд хоног зугаалж яваад нэг єдєр сууж тооцоо гаргадагийг халсан. Нэг vгээр хэлбэл, цагийн юмыг цагт нь хийж робот шиг болдог. "Миний дэлгvvр"-vvд бvгдээрээ тvрээсиин бэйранд байдаггvй. Vнэхээр ашигтай байрлал олж чадах юм бол тэр vнэ хайрлалгvй авах бодлого баримталдаг. Тухайлбал. "Монхангай групп-ын тєв офис болох "Пирамид" худалдаа, vйлчилгээний тєвийн байраа 2000 онд 180 саяар, "Далай ээж" захыг 2002 онд 300 сая тєгрєгєєр худалдаж авсан аж. С.Сэргэлэн vйлдвэрлэл, худалдаа хоёр тусдаа байх ёстой гэж vздэг. Vvнийгээ "Нэгэнтэй нь хуримлачихвал нєгєєг нь яах вэ? Гол нь худалдаа" гэж хэлсэн юм. Мєн уул уурхай болоод бусад сэлбарт ордоггvй нь єєрийнхєє бизнесийн мєн чанарыг мэдэрч чадсантай нь холбоотой болов уу. Мєнгє бол тvvнийхээр хvмvvсийн vнэт зvйлсийн хэмжvvр. Тиймээс мєнгє бол биетээрээ чухал биш болсон гэж vздэг бєгєєд хvмvvсийн тархинд байгаа зvйл л vнэтэй гэж ойлгодог нь "Хvн бол баялаг" гэдгийг нь тодотгоод байх шиг. 

Тэр єєрийгєє "Мєнгєнд сахилга багтай хvн" гэж тодорхойлдог нь бас л сонин vнэлэлт. Тэгсэн хэрнээ С.Сэргэлэн анд хорхойтой. Маш их мєнгє зарлагадаад Африкт хvртэл очиж буу дуугаргаж байсан аж. Ангийнхаа дээжээр чихмэл хийгээд ажлынхаа байранд тавьсан нь музей шиг л санагддаг юм. Мєн єєрийгєє "Монгол соёлд хайртай" гэж хэлсэн билээ. Бизнесийг оюунаар хийж байж л даацтай болдог гэж vзнэ. 

Тэрбээр эжилтнууддаа "Ажилдаа зvрх сэтгэлээ єгєх тусам тэлнэ. Харамлах тусам ширгэнэ" гэж цаг ямагт хэлж байдаг. С.Сэргэлэн vе vехэн цочмог зан гаргах нь бии. Нэг удаа нэг эдрийн дотор 750 ажилтанаа халчихсан гэдэг. Гэвч тэр дор нь эргээд ажилдаа орохыг хvссэн "шинэчлэгдэх хvсэлтэй" хvмvvстэйгээ гэрээ хийсэн аж. Ямартаа ч "Хол явах хvн хашгирдаггvй" гэж хэлэх энэ эрхэм шилдэг техник, технологийг ашиглаж чадсанаараа оюун ухаанд тулгуурласан шилдэг бизнесмэн болж чаджээ. Магадгvй тvvнтэй ярих бэрхшээлтэй. Бодож, бодож л ганц vг унагах вий. Харин хамтарч ажиллах дээрээ тулбал тvvн шиг хєнгєн шуурхай хvн vгvй. Тэгэхлээр нэг юм ойлгогдож байгаа биз! 


No comments:

Post a Comment