2011-07-13

Google+



Social network гэдэг маш том зах зээл байнаа. Энэ их зах зээл үрүү дэлхийн хамгийн том интернэт дэх хайлтын компани болох Google гуай яаж хоцроод явж байхав гэсэн шиг нэгэн шинэ social network-ын бүтээгдэхүүнийг бэлэн болгож тун удахгүй нийтэд хэрэглүүлэх нь.

Social network –д зориулагдсан энэ шинэ бүтээгдэхүүн бол Google+ юм. Google+ нь хүмүүсийг шинэ найз нөхөдтэй болгох, танилын хүрээгээ тэлэх, тэдгээр найзуудтайгаа илүү өргөн харилцаа холбоо тогтоох, өөрсдийн санаа бодол, мэдээллээ солилцоход зориулагдсан бөгөөд мөн нэг онцлог нь янз бүрийн нийтлэг нэг зүйлээрээ нэгдсэн найзуудын бүлэг үүсгэх гэх мэт боломжуудтай байх нь. Ер нь бол үндсэн функцууд, интерфэйс дизайн нь хүртэл Facebook –тэй тун төстэй байгаа бөгөөд "ихрийн өрөөсөн" гээд хэлчихэд ч буруутахгүй байх.

Хэдийгээр ихэр юм шиг хэрнээ Google нь энэ шинэ бүтээгдэхүүнээ дэлхийн хамгийн шилдэг хайлтын систем болон gmail, blogger, picasa, youtube гэх мэт шилдэг бүтээгдэхүүнүүдтэйгээ интегрэйшнийг түлхүү хийн илүү давуу талтай болгох болвуу.

Харин Facebook бол 700 сая илүү хэрэглэгчтэй болчихсон маш том social network гэдгийг бүгд мэднэ. Саяхан 2004 онд байгуулагдсан ч маш богино хугацаанд маш хурдтай хөгжиж, жилийн орлогоо одоогоор 2 тэрбум орчим ам.долларт хүргэсэн амжилттай яваа компани. Нийт америкчуудын интернэт хэрэглээндээ Google –д зарцуулах нийт цагаас Facebook –д зарцуулах нийт цаг нь илүү гараад эхэлчихсэн гэсэн сүүлийн үеийн мэдээ бас байгаа.

Ямар сайндаа Facebook-ыг үндэслэгч Mark Zuckerberg гэдэг хэн ч бараг мэдэхгүй, жирийн нэг залуу дэлхийн тэрбумтнуудын эгнээнд гэнэт орж ирэн цахиур хагалж байхав. Энэ нь нөгөөтэйгүүр маш богино хугацаанд дэлхийн тэрбумтан болох боломж бол зөвхөн мэдээллийн технолигийн бизнест л байгааг харуулаад байгаа хэрэг.

За ингээд цаашдаа бол энэ 2 аварга нүүр тулахаас өөр аргагүй болох байх. Над мэт хэрэглэгчид бол Facebook –ээ ашигладагаараа ашиглаад л Барсын тулааныг уулан дээрээс харнагэдэг шиг хараад, ажиглаад сууж байхаас өөр яахав.  

Google+ үнэхээр сайн бүтээгдэхүүн болоод ирвэл бүгд л ашиглаад эхлэх нь мэдээж. Би ч ер нь Google-ын програмуудад дуртай. Тийм програмуудын маань нэг Google+ болно гэдэгт ч бас итгэж байгаа шүү.


PS: Хэрэв та Google+ д нэгдэх хүсэлтэй бол би танд урилга илгээж болно шүү:) Мэйл хаягаа комментоор үлдээгээрэй.




No comments:

Post a Comment