2009-10-11

“INFINITY ERP” систем

Танд энэ өдрийн мэндийг хүргэе!

Цаг хугацаа харавсан сум мэт өнгөрлөө гэж хүмүүс ярьдаг даа. Анх блогоо нээгээд удаагүй буюу 2 жил хагасын өмнө Enterprise Resource Planning (ERP) цогц системийг бүтээн босгох ажлыг эхлүүлэх үед энэ өндөр уулын оргил дээр хэзээ гарна даа гэж өөрөөсөө асууж байсан нь саяхан мэт. Ямар сайндаа л нээсэн блогдоо салхи оруулаад ганц үг бичих ч зав гаргаж чадсангүй явсаар өдий хүрчихэж.

Өнгөрсөн хугацаанд lapton -ныхоо гарыг өдөр шөнөгүй ёстой л баруун солгойгүй балбалаа. Зүгээр нэг ч балбаад байсангүй, янз янзын л юм их тохиолдож байлаа. Хийж байгаа системээсээ урам, эрч хүч авах ч үе байхад аргаа бараад үстэй толгойгоо барих, хийж байгаа системд маань зарим нь эргэлзэх, хойш чангаах ч үе байлаа. Хэдхэн буудлын цаана байгаа гэртээ харилгүйгээгээр бид бүгдээрээ олон хоногоор зочид буудалд байрлаад, өглөө ажил уруугаа хүргүүлээд шөнө дунд буцаад буудал уруугаа хүргүүлээд л хагас цэрэгжсэн байдалтай ажиллах ч үе байлаа. Цаашид хүмүүсийн маань хийх ажлуудын суурь нь болох ёстой үндсэн суурь дизайн, шийдлүүдийг хамгийн оновчтой байдлаар гаргах гэж толгойгоо эргэтэл гашилгах үе ч их байлаа. Гэхдээ бид зөв менежмент, зөв технологи, зөв зохион байгуулалтыг тодорхой түвшинд хэрэгжүүлэн зүтгэсний хүчэнд “INFINITY ERP” гэсэн системээ ямар ч байсан босгоод хэрэглэгчидээ ашиглуулаад үр дүнг харж байгаадаа баяртай байна.

Магадгүй “МИНИИ ДЭЛГҮҮР” сүлжээний супермаркетуудаар та харих замдаа хүнсээ цуглуулдаг бол энэхүү систем маань таны худалдан авалт бүрийн төлөө танд үйлчилж л байгаа.

Хийсэн системийнхээ модулиудыг товч дурдвал:

  1. Бараа материал (Inventory management system)
  2. Агуулахын систем (Warehouse management system)
  3. ПОС (Point Of Sale)
  4. RMS (Retail management system)
  5. Хөнгөлөлтийн карт (CRM - Loyalty card)
  6. Захиалгын систем (Sales order & purchase order system)
  7. Эрэлт, нийлүүлэлтийн прогноз (Forecasting supply)
  8. Үндсэн хөрөнгө (Fixed Asset)
  9. Удирдлагын менежментийн систем (MIS, Dashboard)
  10. Хүний нөөц (HR)
  11. Цаг бүртгэл (Timesheet)
  12. Цалин (Payroll)
  13. ….

    Энэ системд маань дотоод, гадаадын компаниуд, хөдөө орон нутгийн хэрэглэгчидээс авхуулаад жирийн худалдан авагч нар газрын хол ойр хамаарахгүй холбогдон өөрсдийн материаллаг болон мэдээллийн эрэлт хэрэгцээгээ хангаад ахуй амьдрал болон бизнесээ урагшлуулж байгаа нь харахад сайхан ч маш олон хэрэглэгчийн холболт, маш олон тооны нэгэн зэрэг хийгдэх гүйлгээнүүд, маш их мэдээллийн урсгалыг систем дээрээ ямар ч сааталгүй зохицуулах хүндхэн бөгөөд нэг талдаа нэр хүндтэй ч юм шиг хариуцлага гарч байна. Гэхдээ бусдын өмнө хүлээсэн хариуцлагатай байна гэдэг бас сайхаан.

    Давааны цаана даваа гэдгээр алдаа болгоноосоо суралцаж цаашид системээ улам боловсронгуй болгон хөгжүүлэхээр бодсон, санасан хийх зүйлс маш их байна. Мөн та ч гэсэн өөрийн зорьсон зүтгэсэн оргилдоо амжилттай хүрэх болтугай!

    PS: Өөрийнхөө сэтгэгдлийг үлдээвэл танд талархах болно.

    7 comments:

    1. This comment has been removed by the author.

      ReplyDelete
    2. Software iig sonirhmoor l bn shuu. Yaj holnogdoh ve Unuruu.Haygaa uldeegeech.

      ReplyDelete
    3. Manai company bas neg tolgoinii ovchtei bolchihson l bna. ERP geed l 4 jil ugelj yvlaa.

      ReplyDelete
    4. Зөвлөгөө авах гээд. Миний нөүтбүүкийг дагаад Виста ирсэн юм. Тэгтэл бөөн асуудал болчих юм. Удаан гэж яана аа?

      Тэгээд ХР суулгахаар дэлгэц нь нэг л биш бүрзийгээд явчих юм. Яах вэ? Хэнд хандах вэ?

      ReplyDelete
    5. Амараа ахаа:
      XP суулгахаар display card -аа таниагүй болоод дэлгэц бүрсийгээд байж магадгүй ээ. Хэрэв тийм драйвер программыг (дагалдаж ирсэн драйвер CD -нээс) уншуулж байж зүгээр болно.
      Бүр болохгүй бол мэргэжлийн засварын төвүүдэд хандаад засуулчихсан дээр гэж зөвлөе! Компьютер хауз дээгүүр олон байгаа.

      ReplyDelete
    6. Hi. Таниас юм асуух гэсэн юм аа. Дэлгүүрийн POS - машинруу SerialPort-r холбогддог хэрэглэгчрүү харсан, үнийн дүн гардаг дэлгэцрүү яаж дата(үнийн дүн) илгээх вэ?

      ReplyDelete
    7. Сайн байна уу ? Монголд ер нь ERP систем хөгжүүлэгчид хэр их байдаг юм бэ дурдаач??

      ReplyDelete