Хөгжүүлэгчийн өөрийн сэтгэн бодох чадвараас гадна барьж байгаа байшингийнхаа онцлогт тааруулж багаж хэрэгсэлээ зөв сонгож, өөрийн болгож эзэмшиж чадсан хөгжүүлэгч цаг хугацаа хэмнэнэ. Цаг хугацаа хэмээх маш үнэтэй зүйлийг хэмнэснээр хөгжүүлэгч хүнд багаж хэрэгсэлүүд буюу өөр өөрийн үүрэг зориулалттай програмууд ямар их хэрэгтэй зүйл болох нь тодорхой юм.
Иймээс оюутан дүү нартаа санаа нэмэрлэх боловуу хэмээн бодож өөрийн багаж хэрэгсэлүүдээ хэрхэн ашигладаг, ямар багаж хэрэслүүдтэй болохоо товч бичихээр шийдлээ.
1. Гарын 10 хуруу
Байгаль дэлхий бидэнд гар хэмээх гайхамшигтай багаж хэрэгсэлийг бэлэглэсэн билээ. Тэрхүү гайхамшигт бэлгийг хөгжүүлэгч хүн жинхэнэ өөрийн болгох хэрэгтэй буюу арван хуруугаараа бичиж сурах хэрэгтэй гэж боддог.
Оюутан байхдаа би арван хуруугаараа бичихийг нэг их тоодоггүй байсан л даа. Нэг удаа хичээлийн бус цагаар ажилладаг компаний маань вэб мастер эгч текстийг компьютерт шивж байхыг хараад би бараг л биширсэн дээ. Тэр эгч зөвхөн текст бичсэн цаасаа хараад, компьютераа огт харахгүй 10 хуруугаараа тачигнуулсаар байгаад нэг А4 хуудас текстийг ёстой машиндаад дуусгаж байнаа. Дууссан хойно нь ямар ч алдаа байхгүй.
Тэрний дараах нь би сургуулиа төгсөөд ажилд ороод арван хуруугаар бичиж сургах TypeQuick програмыг нүдэж эхэлсэн дээ. Ажил дээрээ өглөө ирээд 30 минут, орой явахдаа мөн 30 минут гаруй нөгөө програм дээрээ суусаар байгаад 2 сарын дараа ер нь овоо арван хуруугаараа бичиж эхэлсэн шүү. Мөн ажлын цагаар програмаа арван хуруугаараа бичих гээд л оролдож байсан болохоор анх бодож байсныг бодоход хурдан сурчих шиг болсон.
Миний тэр үед ашиглаж байсан тэр програм тэр тэр товчийг эхэлж дарж сургана, тэгээд тэр товчнууд орсон үгнүүдийг тэгж тэгж бичүүлнэ, дараа нь өөр товчуудыг, сүүлд тоонууд бичиж сургана гээд хичээл нь их системтэй байсан нь ч нөлөөлсөн байж болох юм. Өөрийгөө хэр сайжирсаныг үзэхээр шийдэж арван хуруугаараа бичиж сурахаасаа өмнө хамаг хурдаараа бичиж байсан текстээ нэлээд сүүлд нь арван хуруугаар шивсэн чинь 3-4 дахин хурдан хугацаанд шивж байнаа. Тэгэхээр би 3-4 жил бичих тектийг 1 жил гаруй хугацаанд дуусгахаар чадваржуулж өөрийнхөө гар гэсэн багаж хэрэгсэлээ сайжруулсан байгаа юм. Одоо харин ямар хурдтай бичиж байгаагаа шалгаагүй яваа шүү.
Англи хэл дээрх арван хурууны програм ашигласан болон програм бичихэд мэдээж латин үсгээр бичдэг болоодч тэр үү кириллээр арван хуруугаараа бичиж анхандаа олигтой болохгүй байсан. Харин хуруунууд товчон дээр байрлалаа олоод сурсан болоод тэр үү нэг их удалгүй өөрөө аяндаа кириллээр бичиж байсан шүү. Тэгэхээр кирилл, латин хоёрын алин дээр ч сурсан нөгөөхөөр нь бичихэд нэг их хүндрэл байхгүй юм билээ.
2. Хулганаас гар заримдаа хурдан
Мэдээж компьютерийн гар хулганы аль нэг нь байхгүйгээр бид бүхэн компьютерийн програмуудаа бүрэн дүүрэн ашиглахад хүндрэлтэй байна л даа. Гэхдээ бид нар хулганаа зөөж аваачаад ямар нэг комманд өгөхөөс компьютерийн гарны тусламжтайгаар тэр коммандыг өгчихвөл илүү хурдан байхыг нэг их анзаардаггүй. Жишээ нь: миний одоо ашиглаж байгаа MSWord програм дээр текст бичиж байгаад
Ctrl+S товчны хослолоор Хадгалах
Ctrl+N товчны хослолоор Шинэ документ
Ctrl+F товчны хослолоор Текст хайх
гэх мэтчилэн зарим коммандыг гараас өгсөн нь хулганаар өгснөөс зарим үед илүү хурдан санагддаг юм. Энэхүү товчнуудын хослолоор комманд өгөх боломжийг Shortcut Key гэж нэрлэдэг. Ихэнх програмууд өөрийн Shortcut Key –нүүдтэй байдаг бөгөөд бидний өргөн ашигладаг Windows хүртэл олноор агуулсан байдаг.
Тэр тусмаа код бичиж байгаа хөгжүүлэгч байнга ашигладаг багаж хэрэгсэлийнхээ Shortcut Key –нүүдийг бүрэн дүүрэн мэдээд, ашиглаад сурчихвал цаг хугацааг бага ч гэсэн дусал дуслаар хэмнэнэ гэж боддог. Тэр бага цаг хуцааны дуслуудыг нийлвүүлвэл нуур цөөрөм шиг том дусал болно доо.
3. Багаж хэрэгсэлүүдээ ойр байлгах
Би өөрийн байнга ашигладаг багаж хэрэгсэлүүдээ хайж цаг алдаад байхааргүйгээр нүдэнд ойр байлгахыг хичээдэг. Windows XP үйлдлийг системийг ашигладаг болоод ч тэр үү маш олон багаж хэрэгсэл буюу програм суулгачихаар хүссэн програмаа хурдан хугацаанд ажиллуулахад төвөгтэй байдал үүсээд байдаг. Иймд би Windows –ын Start цэсний хажууд байрлах Taskbar-ын Quick Launch дээр байнга ашигладаг багажуудаа холбоод байрлуулчихдаг. Энэ нь надад маш хялбар байдаг.
Нөгөөтэйгүүр өглөө ирээд компьютераа асаахад миний бүтэн өдрийн турш ашигладаг болон өглөө бүр үзэх ашиглах шаардлагатай Outlook Express, Yahoo Messenger, Толь бичиг, Yahoo Mail,... олон програмуудыг би өөрөө нэг бүрчлэн ажлуулаад байхааргүйгээр бүгдээр шууд ачаалагдаад, ачаалагдаж байх хооронд нь гутлынхаа шороог арчсан шиг эсвэл аягандаа кофе хийсэн шиг ч юм уу өөр зүйл амжуулж байх нь мөн зүгэээр санагддаг.
Зарим програмууд Windows -той хамт эхэлнэ гээд тохиргоо хийчихээр өөрөө шууд ачаалагддаг. Тийм биш програмуудыг All Programs -> Startup цэс дотор хийгээд тохируулчихдаг. Бас л багаж хэрэгсэлээ ойр байлгах гэсэн миний л нэг оролдлого нөгөө талаар залхуурал ч юмуу.
4. Миний ашигладаг багаж хэрэгсэл
Нэр | Тайлбар |
Үйлдлийн Систем | |
Windows XP | |
Windows 2003 | |
Текст бичиг баримт | |
MS Office Word 2003 | |
MS Office Excel 2003 | |
MS Office Power Point 2003 | |
MS Office Outlook 2003 | И-Мэйл шалгах, бичих, салендарчилсан төлөвлөгөө гаргах, тэмдэглэл хөтлөх. Ер нь миний сайн туслах байгаа юмдаа. |
MS Office Project 2003 | Төслийн төлөвлөгөө гаргах |
NotePad++ | Текст засварлах |
UltraEdit | Текст засварлах |
Adobe Reader 7.0 | |
Adobe Acrobat 7.0 Professional | |
WinRAR 3.5 | |
Дуу, бичлэг, медиа | |
WinAmp 5.0 | |
Windows Media Player 11 | |
QuickTime Player 6 | |
Зураг, график, дизайн, схем | |
ACDSee 6.0 | Зураг үзэх |
Axialis IconWorkShop 6.0 | Айкон засварлах |
Adobe Photo Shop 7.0 | |
MS Office Publisher 2003 | Төрөл бүрийн загвар темплэйтүүд |
MS Office Visio 2003 | Зураг, схем |
ErWin 4.1 | Датабаазын хүснэгтийн дизайн гаргах (Oracle, MSSQL Server,….) |
Интернэт, FTP | |
Mozila FireBox 2.0 | Вэб үзүүлэгч |
Total Commander 3.0 | Файл, FTP тай ажиллана |
ReGet Deluxe 4.1 | Интернэтээс файл татах |
CuteFTP 7.0 | FTP тай ажиллах |
Internet Explorer 7.0 | Вэб үзүүлэгч. FireBox 2.0 ыг гүйцэхгүй юм байна лээ |
Толь бичиг | |
LongMan Dictionary | |
My Dictionary 1.0 | Монгол англи, Англи Монгол толь |
Мэдээллийн бааз | |
Oracel 9x | |
MSSQL Server 2005 | |
MSAccess | |
MySQL | |
Програмын хэл | |
C# | |
VB.NET | |
VB6 | |
PL-SQL | Oracle тай ажиллахад |
T-SQL | MSSQL тэй ажиллахад |
Хөгжүүлэлтэнд | |
Microsoft Visual Studio 2005 | |
Microsoft Visual Studio 6.0 | |
Microsft Application Blocks for .NET | Dot NET д зориулсан бэлэн модулиуд |
SQL Server Management Studio | MSSQL тэй ажиллахад |
PLSQL Developer 7.0 | Oracle тай ажиллахад |
TOAD International Edition 7.5.4 | Oracle тай ажиллахад |
TotalSourceBook VB6 | VB6 –ын бэлэн модулиуд |
MacroMedia Dreamweaver 8.0 | |
MacroMedia Flash 8.0 | |
Crystal Report 10.0 | |
Sothink SWF Decompiler MX2005 | Flash файлыг задлана. Надад маш их хэрэг болдог. |
Бусад | |
Acronis True Image 9.0 | Дискийг нөөцлөнө. Дараа хэзээ нэг цагт дискээ форматлахад шууд нөөцөө ашиглаад сэргээчихнэ. Зүгээр эд шүү |
Alcohol 120 | Virtual CD |
Nero 6 | CD, DVD бичнэ |
Symantec AntiVirus | Вирусны эсрэг |
Virtual PC 2004 | Виртуал компьютер үүсгээд ямар ч үйлдлийн систем суулгаж болно. Маш хэрэг болдог зүйл дээ |
TuneUp Utilities 2006 | Компьютерээ хааяа энүүгээр цэвэрлүүлж байвал бас зүгээр шүү |
Хүмүүсийн ихэвчлэн мэддэг програмуудын тайлбарыг бичсэнгүй ээ.
Танд санаа оноо байвал бидэнтэй хуваалцвал баярлана шүү.
Амжилт хүсье!
ter barilgachinii tuhai mash saihan eljee, yooy, uuruu architecture surdiin bolhoor naad bagaj heregsluud chin yostoi neg unengees unen ug bainoo. ih dajgui huduas baina, ulam ihiig nemeerei, thx!
ReplyDeleteТэр РС-гээ цэвэрлэх гэдэг дээр ахдаа сайн зөвлөгөө өгөөч. Ах нь Кашперскидэх юм. Сайн цэвэрлэж чадахгүй байх шиг байна аа.
ReplyDeleteTuneUp Utilites нь антивирус програм биш бөгөөд гол нь таны компьютерын үйлдлийн системийн санах ой, дискэн дээрх файл хувиарлалт,дүүрэлт, процессорын удаашралт зэргийг оновчтой байдлаар зохион байгуулж илүү хэрэггүй зүйлсээс цэвэрлэж, сайжруулах програм байгаа юм.
ReplyDeleteThis comment has been removed by a blog administrator.
ReplyDeleteЗураг үзэхдээ Picasa2 ийг хэрэглэж байвал их амар юм байна лээ
ReplyDeleteНадад бол kav л их зүгээр байдгийн лицензны л асуудал байдаг болохоос бусадаар их хүчтэй санагддагийн.
ReplyDeleteпрограм хэрэгтэй шүү
ReplyDelete