2011-07-24

Би талын хөх чоно


Сур шиг сунаж,
Сухай шиг улайж,
Эрчит дөрвөн хөлөөрөө
Ээрэм талыг гаталж

Агт сайн морьдын туурайг сульдааж
Анч сайхан эрсийн хорхойг хөдөлгөж
Арван халтар нохойг замд нь цувуулж
Агшин бүрдээ үхэлтэй тэрсэлсэн

Би талын хөх чоно!

.....

Төрөлхийн зэрлэг араншингаараа би
Төмер хавхтай хөлөө ч тас хазаж явсан !
Тамын зовлонг биеэр эдэлсэн миний
Тасарсан хөл минь тэр жалганд хоцорсон !

Намайг хэн ч үл өрөвдөнө
Нартаас үтэр тонилгохыг завдана
Бурхнаас оноосон хоног хугацаагаа эдлэх
Буруугүй хэрнээ буруутан чоно би
Хээр талдаа салхи үхэл хоёртой тэрсэлдэж
Хэрчлээт уулсыг дагжтал ульж явна!...

Би талын хөх чоно!

2011-07-19

Google vs Facebook

Google компани Google+ гэсэн Facebook шиг social network гаргаж байгаа талаар өмнө нь бичсэн. Харин энэ удаа компаниудынх харьцуулсан үзүүлэлтийг орууллаа. 

Зураг дээр дарвал томорно.


2011-07-13

Google+



Social network гэдэг маш том зах зээл байнаа. Энэ их зах зээл үрүү дэлхийн хамгийн том интернэт дэх хайлтын компани болох Google гуай яаж хоцроод явж байхав гэсэн шиг нэгэн шинэ social network-ын бүтээгдэхүүнийг бэлэн болгож тун удахгүй нийтэд хэрэглүүлэх нь.

2011-07-07

Сониуч зандаа хєтлєгд


Энштэйны хэлсэн 10 зөвлөгөөг олж уншсанаа орууллаа. Эртний болон өнөө үеийн суут сэтгэгчид, гүн ухаантан, алдартай хүмүүсийн хэлсэн үгс маш олон байдаг. Тэр дотроос энэ хүний хэлсэн үгс энгийн хэрнээ цаанаа л нэг сонирхол татахуйц байдаг нь сонин шүү.

2011-07-04

Цаг нь болохоор


Америкийн баян бизнесмен залуу томилолтоор Мексикийн нэгэн хөдөөний тосгонд очжээ. Боомтоор өнгөрч явтал жижиг завиа загасаар дүүргэсэн загасчин түүний анхаарлыг ихэд татав. Ихэд сонирхон очоод “Сайн байна уу? энэ загаснуудыг барихад та хэдий хэр хугацаа зарцуулсан бэ?” гэж асуув. 


2011-04-27

Бор дарсанд согтмооргүй дуулмаараа....

Хишгээ, Дээгий 2 -ын "Тэнгис хөх салхи" цомогт орсон "Сэтгэлийн булаг" дуу нь "зүгээр л" сонсоод баймаар сайхан дуу болжээ. Клип, дууны үгийг нь олоод доор орууллаа.




Сэтгэлийн булаг
Бороотой өглөө чамайгаа үгүйлээд
Бодлын мананд өртмөөргүй өнжмөөрөө
Бор дарсанд согтмооргүй дуулмаараа
Балтай зөгийг үргээмээргүй өсгөмөөрөө
Сэтгэлийн булаг минь чам уруу үерлэнэ ээ
Хайрт минь 
Хааяа чамдаа уйлмааргүй тунимаараа
Хайрын гэрэлд дуугүйхэн туйлмаараа
Хатан сэнтийд зөнгөөрөө залармаараа
Хатуу орчлонг зөөлрүүлэн аргадмаараа
Сэтгэлийн булаг минь чам уруу үерлэнэ ээ
Хайрт минь 

Жич: Энэ дуу төрсөн нэгэн сонин зүйл гэвэл Хишгээгийн дуулах хэсгийг эрэгтэй яруу найрагч, харин Дээгийгийн дуулах хэсгийг эмэгтэй яруу найрагч бичсэн гэсэн.

Ер нь час хийсэн уран бүтээл  анх төрөх түүх нь хүртэл өөр байх юмаа.

2011-03-21

Зар (вэб хийлгэе)

Вэб хийлгэх ажил байна. Завтай, чадвартай freelancer -ууд холбоо барина уу.

unuruu7899@gmail.com

2011-01-08

Удирдагч


Удирдагч бол
    -  гишгэх газаргүй ширэнгэн ойд бусдынхаа урд гарч, зам гаргадаг зоригтон
    -  алдаа, хүндрэл, бэрхшээлийг шийдвэрлэхээр дуудагдсан сэтгэгч
    -  хоцрогдол, өөрчлөлт, сорилтыг ялан дийлэхээр томилогдсон жанжин
    -  сайн сайхан амьдралд учран золгуулдаг халамжилан хүмүүжүүлэгч
    -  шинэ ирээдүйг бүтээн байгуулдаг инженер
    -  өрөөлийн төлөө гэрэлтэн өөрийгөө элээх Лаа. 


2010-12-31

Шинэ Жилийн Мэнд Хүргэе!


Миний энэхүү бяцхан тэмдэглэлээр саатан морилдог эрхэм танд ирж буй шинэ жилийн мэндийг хүргэж, 2011 онд та болон таны гэр бүл дүүрэн жаргалтай, түвшин билэгтэй байхыг хүсэн ерөөе!

Угтах оноо бүтээлээр дүүрэн
Урам тэтгэсэн амжилтаар баян
Зорьсон зүйлс тань өөдрөг байж
Зоосны бурхан таныг ивээж

Ширхэглэн будрах цагаан цастай
Чимэлэн гоёсон ногоон гацууртай
Ширээ тойрсон хайртай хүмүүстэйгээ
Шинэ оноо сайхан угтаарай!

2010-12-19

1 грамм = 6 тонн


Тун удахгүй цахилгаан эрчим хүчний бас нэгэн эх үүсвэр 5-р ДЦС (Дулааны Цахилгаан Станц) Улаанбаатарын ойролцоо баригдаж эхлэнэ гэсэн мэдээлэлтэй дэлгэрэнгүй ярилцлагыг хариуцах яамны нэгэн том албан тушаалтан “Өнөөдөр” сонинд өгсөн байна. Үүнийг уншаад Улаанбаатараа нэмж угааржуулья гэж надад ойлгогдлоо.

2010-12-13

Шилдэг 10 технологийн хэрэгсэл


Удахгүй 2010 он улирч шинэ он гарах дөхөж байна. Энэ мөчид "Time" сэтгүүл 2010 оны шилдэг технологийн 10 хэрэгсэлийг нэрлэжээ.

Манай Монголчууд ч бас дэлхийн хөгжилөөс хоцролгүй шинэ технологийн хэрэгслүүдийг  ашигладаг бөгөөд миний мэдэхээр Apple-ын iPhone, iPad -ыг түгээмэл хэрэглэж харагддаг.

Ер нь техник технологийн хувьд 2010 он бол Apple компаний тэр тусмаа энэ компанийг удирдаж буй Стийв Жобсын гялалзсан амжилтын он болсон гэдэгт бүрэн итгэлтэй байгаа шүү.

За ингээд 2010 оны шилдэг арав:

2010-12-10

2 цагийн дараа ...


Өчигдөр www.tedy.mn –ээс нэгэн шинэ мобигийн дугаар худалдаж авлаа. Монголынхоо электрон худалдааны сайтаас анх удаа худалдан авалт хийж байгаа маань энэ. Тэдигийн энэ электрон худалдааны вэб сайт нь хэрэглэхэд боломжийн бөгөөд үйлчилгээ нь ч дажгүй юм .

Худалдаж авсан дугаарыг минь удалгүй авчраад өгчиж байна. Дараахан нь төд удалгүй бас  нэг шингэн хоолойт над уруу залгаад дугаараа хүлээж авсан уу, хэдэн цагт авсан бэ, үйлчлүүлсэнд баярлалаа гээд эргэх холбоотой байнаа. Гадаа ийм хүйтэнд нааш, цааш явж замд түгжирч цаг алдахгүй, ер нь тун дажгүй, таалагдсан шүү.

Харин худалдаж авах явцад онлайнаар төлбөрөө төлөхөд бяцхан хүндрэл гарав.