Social network гэдэг маш том зах зээл байнаа. Энэ их зах зээл үрүү дэлхийн хамгийн том интернэт дэх хайлтын компани болох Google гуай яаж хоцроод явж байхав гэсэн шиг нэгэн шинэ social network-ын бүтээгдэхүүнийг бэлэн болгож тун удахгүй нийтэд хэрэглүүлэх нь.
Showing posts with label Програм. Show all posts
Showing posts with label Програм. Show all posts
2011-07-13
2011-03-21
Зар (вэб хийлгэе)
Вэб хийлгэх ажил байна. Завтай, чадвартай freelancer -ууд холбоо барина уу.
unuruu7899@gmail.com
unuruu7899@gmail.com
2009-10-18
“Болор толь 2.0” толь бичгийн програм
Танд англи хэл сурах шаардлага байгаа юу? Хэрэв байгаа бол энэхүү толь бичгийн програм бага ч гэсэн танд тус болох болвуу хэмээн бодож байна.
Одоогоос 3 – 4 жилийн өмнө VB.NET –ийг орхиод C# дээр шинээр хийх системийнхээ кодыг бичих шаардлага гарч байсан юм. Тэр үед C# -ийн кодчлолын онцлог болон түүний функц, процедуруудтай богино хугацаанд танилцах зорилго урган гараад ... Зүгээр нэг танилцах биш танилцангаа нэг жижиг програм хийчихье гэж бодоод хийсэн програм нь энэхүү “Болор толь” гэсэн толь бичгийн жижиг програм юм.
Энэхүү толь бичгийн програмыг маань ашиглаж үзсэн зарим найзууд интернэтэд байрлуулаач гэж хүссэний дагуу бүгдэд ТАТАЖ АВАХ боломжтойгоор байрлууллаа.
Програмын зарим боломжуудыг дурдвал:
- Англи, монгол гэсэн сонголт хийлгүйгээр аль альнаас нь шууд хайлт хийнэ
- Babylon –оос хайлт хийх боломжтой. (интернэтэд холбогдсон үед)
- Үг тогтооход дөхөм болохоор үг, өгүүлбэрүүдийг санамж байдлаар харуулдаг
- Тогтоох үгийг толь бичгээс шууд нэмэхээс гадна, өөрийн хүссэн үг, өгүүлбэрийг санамж болгон нэмж болно.
- Тогтоох үгийн харагдах хугацааг хэрэглэгч өөрөө дурын байдлаар тохируулах боломжтой.
- Хуулалт хийсэн (copy) үгийн орчуулга автоматаар харагдах боломжтой.
- Үг хайлтыг хийхэд хялбар буюу Ctrl + F1 (control товчийг F1 товчтой хамт) дарвал хайлтын цонх нээгдэж дахин дарвал хаагдана.
- Дэлгэцийн өнгө, үсгийн фонтыг хэрэглэгч өөрөө дурын байдлаар сонгох боломжтой.
Програм суухын өмнөх шаардлага:
- Програм ажиллах үйлдлийн систем: Windows XP, Windows Vista, Windows 7
- Хэрэв таны үйлдлийн систем Windows XP бол програмыг суулгахын өмнө Microsoft .NET Framework Version 2.0 –ыг суулгасан байх шаардлагатай!
Програмын зарим дэлгэцүүд:
Хайлт хийх цонх
Үг тогтоох санамж үгсийн цонх
Хуулалт хийсэн (copy) үгийн орчуулга
PS: Өөрийнхөө сэтгэгдлийг үлдээвэл танд талархах болно.
2009-10-11
“INFINITY ERP” систем
Танд энэ өдрийн мэндийг хүргэе!
Цаг хугацаа харавсан сум мэт өнгөрлөө гэж хүмүүс ярьдаг даа. Анх блогоо нээгээд удаагүй буюу 2 жил хагасын өмнө Enterprise Resource Planning (ERP) цогц системийг бүтээн босгох ажлыг эхлүүлэх үед энэ өндөр уулын оргил дээр хэзээ гарна даа гэж өөрөөсөө асууж байсан нь саяхан мэт. Ямар сайндаа л нээсэн блогдоо салхи оруулаад ганц үг бичих ч зав гаргаж чадсангүй явсаар өдий хүрчихэж.
Өнгөрсөн хугацаанд lapton -ныхоо гарыг өдөр шөнөгүй ёстой л баруун солгойгүй балбалаа. Зүгээр нэг ч балбаад байсангүй, янз янзын л юм их тохиолдож байлаа. Хийж байгаа системээсээ урам, эрч хүч авах ч үе байхад аргаа бараад үстэй толгойгоо барих, хийж байгаа системд маань зарим нь эргэлзэх, хойш чангаах ч үе байлаа. Хэдхэн буудлын цаана байгаа гэртээ харилгүйгээгээр бид бүгдээрээ олон хоногоор зочид буудалд байрлаад, өглөө ажил уруугаа хүргүүлээд шөнө дунд буцаад буудал уруугаа хүргүүлээд л хагас цэрэгжсэн байдалтай ажиллах ч үе байлаа. Цаашид хүмүүсийн маань хийх ажлуудын суурь нь болох ёстой үндсэн суурь дизайн, шийдлүүдийг хамгийн оновчтой байдлаар гаргах гэж толгойгоо эргэтэл гашилгах үе ч их байлаа. Гэхдээ бид зөв менежмент, зөв технологи, зөв зохион байгуулалтыг тодорхой түвшинд хэрэгжүүлэн зүтгэсний хүчэнд “INFINITY ERP” гэсэн системээ ямар ч байсан босгоод хэрэглэгчидээ ашиглуулаад үр дүнг харж байгаадаа баяртай байна.
Магадгүй “МИНИИ ДЭЛГҮҮР” сүлжээний супермаркетуудаар та харих замдаа хүнсээ цуглуулдаг бол энэхүү систем маань таны худалдан авалт бүрийн төлөө танд үйлчилж л байгаа.
Хийсэн системийнхээ модулиудыг товч дурдвал:

- Бараа материал (Inventory management system)
- Агуулахын систем (Warehouse management system)
- ПОС (Point Of Sale)
- RMS (Retail management system)
- Хөнгөлөлтийн карт (CRM - Loyalty card)
- Захиалгын систем (Sales order & purchase order system)
- Эрэлт, нийлүүлэлтийн прогноз (Forecasting supply)
- Үндсэн хөрөнгө (Fixed Asset)
- Удирдлагын менежментийн систем (MIS, Dashboard)
- Хүний нөөц (HR)
- Цаг бүртгэл (Timesheet)
- Цалин (Payroll)
- ….
Энэ системд маань дотоод, гадаадын компаниуд, хөдөө орон нутгийн хэрэглэгчидээс авхуулаад жирийн худалдан авагч нар газрын хол ойр хамаарахгүй холбогдон өөрсдийн материаллаг болон мэдээллийн эрэлт хэрэгцээгээ хангаад ахуй амьдрал болон бизнесээ урагшлуулж байгаа нь харахад сайхан ч маш олон хэрэглэгчийн холболт, маш олон тооны нэгэн зэрэг хийгдэх гүйлгээнүүд, маш их мэдээллийн урсгалыг систем дээрээ ямар ч сааталгүй зохицуулах хүндхэн бөгөөд нэг талдаа нэр хүндтэй ч юм шиг хариуцлага гарч байна. Гэхдээ бусдын өмнө хүлээсэн хариуцлагатай байна гэдэг бас сайхаан.
Давааны цаана даваа гэдгээр алдаа болгоноосоо суралцаж цаашид системээ улам боловсронгуй болгон хөгжүүлэхээр бодсон, санасан хийх зүйлс маш их байна. Мөн та ч гэсэн өөрийн зорьсон зүтгэсэн оргилдоо амжилттай хүрэх болтугай!
PS: Өөрийнхөө сэтгэгдлийг үлдээвэл танд талархах болно.
Subscribe to:
Posts (Atom)