Showing posts with label Ном дор мөргөмүй. Show all posts
Showing posts with label Ном дор мөргөмүй. Show all posts

2011-10-23

Инээж чадахгvй бол мухлаг бvv нээ


"Монголын авьяаслаг бизнесменүүдийн нууц" номноос оруулав.

Сэрээнэндагвын СЭРГЭЛЭН

Техник, технологийн дэвшлийг ашиглаж чадсан энэ авъяаслаг бизнесмэн "МОНХАНГАЙ ГРУПП"-ыг vvсгэн байгуулжээ. Тvvний мэдэлд "Миний дэлгvvр" супермаркетуудын сvлжээ багтдаг. "Уол март" супермаркетуудын сvлжээг vндэслэгч нэрт биэнесмэн Сэм Уолтон "10 апхамын хууль"-ийг ажилтнуудынхаа дунд нэвтрvvлсэнээр єндэр амжилтад хvрсэн гэдэг. Уг хууль нь маш энгийн. Vйлчлvvлэгч 10 алхэм ойртоход л єєдєєс нь инээмсэглэн угтах ёстой. 

2010-11-21

Сонсдог ном


Сонсдог номыг та ашигладаг уу? Харин миний бие саяхнаас ашиглаж эхэлсэн бөгөөд өөрт төрсөн санал бодлоо хуваалцахаар шийдлээ. Юуны өмнө нэгэн зүйлийг сануулья. Тамирын голын тос даасан баян Итгэлт, шилийн сайн эр засагт хааны Цахиур Төмөр,  түүний дүү Эрдэнэ, ахаа намайг бодоорой гэдэг “Хоовон Хөх” Хонгор гээд л гардаг уран сайхны кино байдаг даа, нэрийг нь санаж байна уу?

2010-03-09

"Дэлхийн ТҮҮХ" гайхамшигтай ном


Нэн ялангуяа түүх сонирхдог хүмүүс, нэг их сонирхдоггүй байсан ч хамаагүй ер нь аваад уншчихад маш сонирхолтой нэгэн ном худалдаанд гарчээ. Энэ ном бол Aдам Харт-Дэвисийн “Дэлхийн ТҮҮХ” хэмээх бүрэн хэмжээний зурагт лавлах ном юм. Бичлэгийн хэлбэр, зургийн өнгө чанар бол ярих юм байхгүй үнэхээр гайхамшигтай сайхан ном байна.
Энэ номын орчуулгын ерөнхий редактор Б.Батчулууны бичсэн номын өмнөх үгийг доор орууллаа.



Монголын “Монсудар” хэвлэлийн газар болон Английн “Dorling Kindersley” хэвлэлийн газраас хамтарч Адам Харт-Дэвис Ерөнхий редактортай Дэлхийн түүх номыг монгол хэл дээр хэвлэн гаргаж байна. Энэ ном хүний мичин өвөг дээдсээс эхлээд (4.5 сая жилээс эхлээд) өнөө үеийг (өнөө үе гэдэгт 2007 оны үйл явдал орсон хэрэг) хүртэл хамарчээ.

Уг ном үе үеийг хамарсан долоон бүлэгтэйгээс гадна 7-р бүлгийн эцэст 195 улс-орны түүхийг тус бүрд нь тусгайлан авч үзсэн, зураг, үзүүлэн график бүхий том бүлэгтэй. Бүлэг бүрийн эхэнд “Удиртгал ба цаг хугацааны хүснэгт”-тэй бөгөөд тэнд тухайн бүлгийн товч агуулга хураангуйлагджээ. Мэдээж, номын төгсгөл хэсэгт маш сайн шигшиж авсан утгын заалт бий. Номын бүлэг тус бүрийг тухайн сэдвээр мэргэжсэн Англи, АНУ-ын Их, дээд сургуулийн түүхийн профессор, судлаач, багш нар бичсэнээс гадна зөвлөх, шүүмжлэгч нарын маш том баг ажиллажээ. Монгол орчуулгын хувьд ч бид тухайн сэдэв тус бүрээр мэргэжсэнээс гадна англи хэлний шаардлага хангасан шилдэг мэргэжилтнүүдийг урьж орчуулгыг хийлгэсэн болно. Монгол хэвлэлийн нэр томьёо, орчуулгыг жигдэлж, оновчтой болгохын тулд зөвхөн түүхийн мэргэжилтнүүд төдийгүй, байгаль шинжлэлийн эрдэмтэн, урлаг судлаач, шашны лам хувраг, философич зэрэг маш олон хүний хувь нэмэр орсныг дурдах ёстой.

Миний хувьд түүхийн номыг ийм сонирхолтой бүтээснийг урьд өмнө харсан нь үгүй билээ. Нэг бүлэг нь дотроо 25-30 дэд сэдэвтэй, сэдэв тус бүрд маш сонирхолтой 10 гаруй зургийг хавсаргажээ (дэд сэдэв бүр 250-300 зурагтай гэж бодоход ном тэр чигээрээ зураг ч юм шиг). Түүнээс гадна бичигдсэн хэлбэр нь тун сонин. Сэдэв тус бүр эхлэхдээ ӨМНӨ НЬ, төгсөхдөө ДАРАА НЬ гэсэн хайрцагтай бөгөөд түүнд тухайн сэдэвт өгүүлэгдэх үйл явдлын болон дараа нь юу болсныг товч тодорхой өгүүлжээ. Мөн түүхэн хүмүүсийн НАМТАР, эрдэмтэн судлаачдын бүтээлийн онцлог, намтрыг багтаасан жижиг ЦАДИГ, онцлог ҮЗЭЛ САНАА, тухайн сэдвийг бичихдээ түүхийн ямар ЭХ СУРВАЛЖ баримталсныг тусгайлан хайрцаглаж, зураглаж, фото-зураг хавсаргаж бүтээжээ.

Бүх насны хүн төдийгүй ямар ч мэргэжлийн хүмүүс нэг нээвэл салахын аргагүй энэ ном айл гэр, албан байгууллага бүрд заавал байх ёстой ном болохыг уншигч та өөрөө үзсэн цагтаа үнэмших болно.

Орчуулгын ерөнхий редактор Б.Батчулуун